Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Зөвлөгөө
Малын тэжээл


Тэжээлийг гарал болон шимт бодисын нь хэмжээ, харьцаа, ашиглагдах байдал, физикийн химийн шинж байдлыг харгалзан бүлэглэснийг тэжээлийн ангилал гэнэ. Ийнхүү тэжээлийг ангилах нь тэжээлийн баазыг бий болгож ашиглах зарцуулах асуудлыг шийдвэрлэх, мал амьтныг зөв тэжээхэд чиг баримжаа өгдгөөрөө ач холбогдолтой. Тэжээлийг гарал үүслийг нь харгалзан ургамлын гаралтай, амьтны гаралтай, багсармал тэжээл, хүнсний хаягдал, эрдэс тэжээл, биологиин идэвхт нэмэгдэл гэсэн 6 хэсэгт хувааж ангилдаг.

Ургамлын гаралтай тэжээл:
Ургамлын тэжээлийг дотор нь эзлэхүүн ихтэй ба хүчит тэжээл гэж хуваана. Эзлэхүүн ихтэй тэжээлд нэг кг хуурай бодис нь 0.5 кг-аас ихгүй шингэх шимт бодистой, 7.1 МДж энергитэй тэжээл орно. Энэ нь ус ба эслэгийнхээ хэмжээнээс шалтгаалан хуурай буюу бүдүүн, чийглэг буюу шүүст /эсвэл усархаг/ гэсэн хоёр бүлэгт хуваагдана. Эзэлхүүн ихтэй тэжээл нь энерги, шимт бодис багатай боловч хивэгч мал, адууны тэжээлийн голлох хэсгийг эзэлнэ. Хуурай буюу бүдүүн тэжээлийн хуурай бодисын 19 ба түүнээс дээш хувьд эслэг байдаг. Бүдүүн тэжээлд төрөл бүрийн өвс, сүрэл, лай, шилмүүс, мөчир зэрэг орох ба шингэц багатай учир урьдчилан боловсруулсны эцэст мал тэжээх нь зүйтэй. Чийглэг тэжээлийн найрлагын 40-өөс дээш хувь нь ус байх боловч шүүст тэжээлийн усны ихэнх нь химийн нэгдлийн байдалтайгаар эсийн цитоплазмд байх тул шүүсний хэлбэрээр оршино. Шүүст тэжээлд төрөл бүрийн ногоон ургамал, үндэс, булцуу үртэн, дарш, өвсөн дарш зэрэг орно. Харин усархаг тэжээлийн ус нь чөлөөт хэлбэрээр холилдон орших ба ихэвчлэн ургамлыг үйлдвэрт боловсруулахад бий болдог. Усархаг тэжээлд спирт, чихэр, цардуулын үйлдвэрийн хаягдлууд орно.
Ургамлын гаралтай тэжээлийн төрөл
                                                                     - Хүчит тэжээл
                                                                     - Амьтны гаралтай тэжээл
                                                                     - Багсармал тэжээл
                                                                     - Бүрэн найрлагат багсармал тэжээл
                                                                     - Хүчит багсармал тэжээл
                                                                     - Уураг-витамин-эрдсийн нэмэгдэл /УВЭН/
                                                                     - Бичил нэмэгдэл тэжээл
                                                                     - Хүнсний хаягдал
                                                                     - Эрдэс тэжээл
                                                                     - Биологийн идэвхит нэмэгдэл

Бүдүүн тэжээл:
Бүдүүн тэжээл /тэжээлийн ангилалаас үз/ нь өвөл хаврын улиралд мал сүргийг уураг, төрөл бүрийн эрдэс бодис, амин дэмүүдээр хангах чухал эх үүсвэр болдгоороо ихээхэн ач холбогдолтой. Бүдүүн тэжээлийн бүлэгт өвс, сүрэл, лай болон модны навч, шилмүүс, мөчир болон бусад эх үүсвэрийг ч оруулдаг.
Бүдүүн тэжээлд:
                               - Өвс
                               - Сүрэл
                               - Лай /хонхруус/

Шүүст тэжээл:
Шүүст тэжээл /тэжээлийн ангилалаас үз/-ийн гол онцлог нь түүний найрлаганд байгаа ус нь бусад бодистой нэгдэж эсийн бүрэлдэхүүнд орсон байдагт оршино. Шүүст тэжээлд хадлан бэлчээрийн нялх ногоон ургамлаас гадна даршилсан тэжээл, үндэс ба булцуу үртэн, гуагийн төрлийн ногоонууд ордог. Эдгээр нь эзэлхүүн ихтэй, чийглэг тэжээлийн бүлэгт хамаарна. Шүүст тэжээл нь мал амьтны биед сайн шингэж боловсордог төдийгүй бусад тэжээлийн шингэцийг ч дээшлүүлэх ба ялангуяа саалийн малд өгөхөд сүүн ашиг шимийг ихээхэн нэмэгдүүлдэгээрээ онцлогтой.

                         - Дарш
                         - Өвсөн дарш
                         - Үндэс ба булцуу үртэн

Хүчит тэжээл:
Мал амьтныг тэжээхэд ашигладаг бүх төрлийн үр тариан тэжээл, хивэг, багсармал тэжээл, шахдас, шимэлдэг зэрэг нь хүчит тэжээл / тэжээлийн ангилалаас үз/ -ийн бүлэгт багтах ба үр тариан тэжээлийг химийн найрлагыг нь харгалзан нүүрс ус буюу илчлэг ихтэй, протеин ихтэй, тослог ихтэй гэж гурван бүлэгт хуваана. Нүүрс ус ихтэйд үет ургамлын үр, протеин ихтэйд буурцагт ургамлын, тослог ихтэйд тосны ургамлын үр орно. Тослог ихтэй үр тариаг малын тэжээлд ихэвчлэн тосыг нь ялган авсны дараа гарсан үлдэгдэл болох шахдас шимэлдгийг ашиглана. Үр тариан тэжээлийг малын тэжээлийн жорыг илчлэг, протеин зарим эрдэс бодисоор баяжуулж зорилгоор ашиглана. Үр тариан тэжээлийн шимт чанар олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Үр тарианы тэжээллэг чанарыг үнэлэхэд түүний натур жин, өнгө, үнэр, амт, чийг, цэвэршилт, хүчиллэг, агуулхын хортон шавьж болон мөөгөнцөрөөр бохирдсон байдал зэргийг харгалзана. Үрийн натур гэж 1 л үрийн жинг граммаар илэрхийлснийг хэлнэ.

                        - Үет ургамлын үр
                        - Буурцагт ургамлын үр
                        - Хивэг
                        - Хүчит багсармал тэжээл
                       - Шахдас, шимэлдэг

Амьтны гаралтай тэжээл
Энэ бүлэгт багтах тэжээл нь асар их хэмжээний төгс чанартайуураг, эрдэс бодис,амин дэмтэйгээрээ онцлог юм. Амьтны гаралтай тэжээлийг мах, мхан ба сүү, сүүн бүтээгдэхүүний, загасны үйлдвэрийн хаягдал гэж гурав ангилдаг. Амьтны гаралтай тэжээлийн малын хоногт идэх тэжээлийн шимт чанарын 3-5, гахай шувууны тэжээлийн 5-8 хувьд өгнө.
Эрдэс тэжээл
Хужир таргалахад ташуур, турахад тушаа Мал, амьтны ихэнх тэжээлийн найрлаганд эрдэс бодис шаардагдах хэмжээнээс бага байдаг. Тухайлбал, хужирлаг хөрсөнд ургаснаас бусад ургамалд натри, хлор, өвслөг ургамалд фосфор, үр тарианд кальци бага байдаг. Манай орны ихэнх нутгийн газрын хөрс болон ургамаолд фосфороос гадна манган, зэс, цайр, кобальт, иод зэрэг бичил язгуур махбод ховор байдаг боловч энэ нь байгалийн бүс бүслүүр, бэлчээр хадлангийн төрөл, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Мал сүргийг түүний бие махбодид шаардлагатай эрдсээр хангахын тулд эрдэс тэжээлийн эх үүсвэр болгон дараах нэр төрлийн эрдэс нэмэгдэл тэжээлийг өргөн хэрэглэдэг.