Эрх зүй

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Засгийн газрын тогтоол
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Ноолууран утас, ноос боловсруулах үйлдвэрийг дэмжих, урамшил олгох..)
 
2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот 
 
 
 
Дугаар 221
 
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(1-р хавсралтад 2011-09-16-ны 274, 2011-12-23-ны 368-р тогтоолоор тус тус нэмэлт,өөрчлөлт орсон)
2. Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн бэлтгэн ноос боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан нэгдүгээр зэргийн хонины болон тэмээний ноосонд мөнгөн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай. (Энэ зүйлд 2011-12-23-ны 368-р тогтоолоор өөрчлөлт орсон.)
3. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт, аймгийн Засаг дарга нарт даалгасугай. 
                  Монгол Улсын Ерөнхий сайд                             С.БАТБОЛД
                 Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн 
                     үйлдвэрийн сайд                                              Т.БАДАМЖУНАЙ 
                 Сангийн сайд                                                    С.БАЯРЦОГТ