Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

БНСУ-ын Эдийн засгийн мэдлэгийн яамны (Ministry of Knowledge Economy) Нэхмэл, Хувцас ба өргөн хэрэглээний бүтээгдэхүүний (textile, apparel & consumer goods) газрын дарга  доктор Ким Нам Кю, орлогч дарга Моон Чеол Ван тэргүүтэй Солонгосын үйлдвэрлэл технологийн парк корпораци(KICC), Үйлдвэрлэлийн Технологийн хүрээлэн (KITECH), Нэхмэлийн хөгжлийн хүрээлэн (KTDI), Гутал арьс ширний технологийн хүрээлэн (KIFLT), Нэхмэлийн Үйлдвэрийн Нэгдсэн холбоо (KOFOTI) түүний гишүүн Оёдлын үйлдвэрүүдийн холбоод, үйлдвэрлэгчдийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэйгээр ШУТИС, Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль, Хувцас судлалын төвийн урилгаар 2011 оны 10 сарын 24-нөөс 27-ний өдрүүдэд манай улсад айлчиллаа. 

Айлчлалын зорилго нь Монгол улсын Хөнгөн аж үйлдвэрийн салбар, үйлдвэр технологийн парк, хөрөнгө оруулалтын орчинтой танилцах, мэргэжилтэн бэлтгэх,  хөнгөн аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийг судлахаар ирсэн байна. ХХААХҮЯ-ны Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын дарга Л.Чой-Иш, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Бадарч нар БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  Уулзалтанд Гадаад хамтын ажиллагааны газрын БНСУ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн, Үйлдвэр технологийн парк, ноос ноолуур, оёдол, арьс ширний салбар хариуцсан мэргэжилтэнүүд оролцож, “Хөнгөн аж үйлдвэрийн салбарын бодлого, өнөөгийн байдал, цаашдын зорилт”-ын талаар Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Бадарч танилцууллаа.   
БНСУ-ын төлөөлөгчид Нэхмэлийн хүрээлэн, Хувцас судлалын төв, Монголын ноос, ноолуурын холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Оёдлын нэгдсэн холбоо, Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо зэрэг мэргэжлийн холбоодуудын төлөөлөгчидтэй уулзаж, үйлдвэрүүдтэй танилцлаа. Оёдлын нэгдсэн холбоо төлөөлөгчдийн хамтОёдлын нэгдсэн холбооны удирдлагууд, үйлдвэрлэгчидтэй уулзах үер Солонгосын төлөөлөгчдөд “Шилмэл загвар”-ХХК-ны дизайнерүүдийн зохион бүтээж, урласан  Москвагийн “Международный конкурс Высокой моды национального костюма” наадамд оролцож  ГРАН –ПРИ шагнал авсан загваруудаа танилцууллаа.  

Төлөөлөгчид загварын шоу үзээд Монгол улсын үндэсний хувцас үйлдвэрлэл- загварын ертөнцтэй товчхон танилцахаад Монголын хувцас үйлдвэрлэлийн талаар тодорхой ойлголт, муутай байснаа хэлээд Монгол зохион бүтээгч, үйлдвэрлэгчдийн чадварыг үнэлээд цаашид олон улсын зах зээлд өөрсдийг таниулах бүрэн боломтой юм байна, мөн энэ салбарт хамтран ажиллах боломжтой гэдгээ баяртайгаар илэрхийлж байлаа.

Мөн БНСУ-ын төлөөлөгчид “Арьс шир-2011” үзэсгэлэн үзэж сонирхлоо. ХХААХҮЯ болон Хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодуудын удирлагууд, үйлдвэрлэгчидтэй уулзаж цаашид Бүгд Найрамдах Солонгос улсын  өндөр техник технологийг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах, хоёр орны хөнгөн аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах чиглэлээр харилцан санал солилцож мэргэжилтэн бэлтгэх, үйлдвэрлэлийн богино хугацааны сургалтанд хамруулах, инженер техникийн мэргэжилтнүүдийг шинэ дэвшилтэт техник, технологитой танилцах, сургахад дэмжлэг үзүүлэх, олон улсын уулзалт, үзэсгэлэн зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой талаар хоёр тал харилцан санал солилцож хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *